МАН-д дараагийн 100 жил гэж үгүй болов

Эрх баригч намын дотоод дахь гэхээс илүү энэ намын удирдлагын эрх мэдлийн төлөөх нам дамнасан бүлэглэлүүдийн тэмцэл гэвэл зохих зодоон хэзээ төгсөх нь тодорхойгүйгээр үргэлжилж байна. Нүүрсний хулгай гэж ярих боловч хулгай эхэлсэн 30 жилийн тэртээхээс биш 3 жилийн өмнөхөөс хөөн сенсаацилж буй нь бүгдийг худал хуурмаг харагдуулж байгаа. Сөрөг хүчин болох учиртай АН улстөрийн тавцангаас үсгүй арчигдчихсан. Тэд эргэж ирэхийн тулд ихийг төлж, ихийг туулж байж ирнэ. Лидер байтугай лойдор ч үлдээгүй АН-д 2024 он хуанлийн хуудсанд тэмдэглэгдээгүй мэт өнгөрөх нь тодорхой. Тиймээс АН-ын хэн нэг тэнүүлч МАН-ын дарга болчихгүй ч гэлээ МАН-ын даргын цүнхийг болов бариад амь зуухыг … Continue reading МАН-д дараагийн 100 жил гэж үгүй болов